Бидний тухай

Монголчууд бидний байнгын хэрэглээ болсон орос нэртэй, ирис, печень, шоколад, шпрот, молоко, какао, зефир, пастила бол Сэт-Импэкс ХХК-ийн хамт олон бидний амжилтын үр дүн юм.            

Анх  1999 онд үүсгэн байгуулагдсанаас хойш бид Украйн, ОХУ, Латви болон Итали зэрэг орнуудын 14 үйлдвэрээс олон улсын хүнсний чанар стандартад нийцсэн шилдэг бүтээгдэхүүнүүдийг сонгон импортолж Монгол улсын зах зээлд нийлүүлж байна. 

Худалдан авагчидынхаа хэрэгцээг эрүүл, аюулгүй, баталгаатай, олон улсын чанарын стандартад нийцсэн бүтээгдэхүүнээр хангах нь бидний эрхэм зорилго юм.

Бидний үйл ажиллагаа харилцагч байгууллага, хувь хүмүүс, хэрэглэгч нарын санал хүсэлт, эрэлт хэрэгцээ, Монгол улсын хүнсний эрүүл ахуйн стандартад тулгуурлан явагддаг бөгөөд бидний энэхүү хэрэгцээ, шаардлагыг бэлтгэн нийлүүлэгч үйлдвэрүүд маань бүрэн хүлээн зөвшөөрч ажилладаг.

Нийгмийн хариуцлага бол бидний эрхэмлэдэг зарчим. Бид улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа дүүргийн найдвартай татвар төлөгч, хамт олон. Ажиллагсдын нийгмийн асуудал, тэдний гэр бүл, үр хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсролд анхаарч ажиллахаас гадна, бизнесийн үйл ажиллагаанд учирч болох эрсдлийг даатгалд хамруулан ажиллаж байна.

“Сэт-Импэкс” ХХК нь хэрэглэгчдийн эрх ашгийг дээдэлдэг байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллах эрмэлзэлтэй бөгөөд та бүхнийг хамтран ажиллахыг урьж байна.

Сэт Импекс

Гадаад хамтрагчид:

Дотоод хамтрагчид:

Бидний дотоодын зах зээлд нийлүүлж буй бараа бүтээгдэхүүнүүд бидний хамтрагч бөөний худалдан авагчдаар дамжин жижиглэн худалдааны сүпермаркет, дэлгүүр, мухлагуудад хүрч Монгол орны өнцөг булан бүрт тархсан худалдан авагчдад маань худалдаалагдаж байна.