• 2012.04.01
  • Танин мэдэхүй

Хар шоколад ханиадыг дардаг

Ердийн ханиалгыг шоколадны тусламжтайгаар дарах боломжтой гэж мэргэжилтнүүд өгүүлж байна. Какаод агуулагддаг нэгдлүүд архаг болон хүнд ханиалгын үеэр хүндрэлүүдийг багасгадаг болох нь тогтоогджээ.
Ханиалга нь дарагддаггүй, сэргэдэг 300 хүн дээр энэ нэгдлийн үйлчилгээг туршсан аж. Тэдэнд шоколадаас гаргаж авсан теоброминыг уулгав. Түүнийг 14 хоногийн туршид өдөрт хоёр удаа хэрэглэх ёстой байжээ.
Туршилтын эцэст оролцогчдын 60 хувь нь биеийн байдал дээрдсэн гэдгээ өгүүлсэн аж. Өдөр бүр шоколад идвэл ханиад дарагдах магадлалтай гэдгийг эрдэмтэд тайлбарлав. Өдөрт нэг хавтан хар шоколад идвэл болно гэсэн үг. Харин идэхээ зогсоовол ханиалгын шинж тэмдгүүд эргээд сэргэх аюултай гэнэ.