• 2013.04.16
  • Танин мэдэхүй

Шоколад гэж юу вэ?

Хүүхэд багачууд охид бүсгүйчүүдийн маань хамгийн дуртай амтатны нэг шоколад. Шоколадтай зайрмаг, шоколадтай чихэр, шоколадтай сүү, шоколадны крем … Яагаад бид бүхэн энэхүү бүтээгдэхүүнийг амтархан идэх дуртай байдаг билээ? Ямар нэгэн онцгой зүйл байна уу?
Та хэзээ нэгтээ энэхүү гойд амттаныг хэрхэн хийдэг, хаанаас бий болдог талаар нь сонирхож үзсэн үү? Энэхүү өгүүллэгэрээ бүгдээрээ хамтдаа шоколадны ертөнцөд зочилж яг юуг ийнхүү идээд байдагаа олж мэдэцгээхийг оролдоё.
Какоагийн Буурцаг
Шоколадны түүх нь какоагийн модыг ургуулсанаар эхэлнэ. Энэхүү мод нь экваторын бүс нутагт, ялангуяа өмнөд Америк, Африк, Индонез гэх мэт газруудад ургана.


тарьц ургаж томроод какоагийн буурцаг ургуулна

Какоагийн модны жимс нь ойролцоогоор ханборгоцойн дайны хэмжээтэй бөгөөд дотор нь какоагийн буурцагууд буюу үрнүүд нь байрлна.

 Ургацыг нь аваагүй какоагийн мод

 Ханборгоцойн дайны гэрний дотор үрнүүд-какоагийн буурцагнууд байна.

 

Түүхий шоколад

Эдгээр жижигхэн буурцагнуудыг долоо хоног исгээд, наранд хатааж дараа нь шоколадны үйлдвэр лүү ачуулна. Yйлдвэрт юуны өмнө буурцагнуудыг хуурч амт оруулна. өөр өөр газраас ирсэн буурцагнууд өөр өөр амт чанартай байх тул тэднийг янз бүрээр нийлүүлж төрөл бүрийн амттай хольц гаргаж авна.

 Исгэсэн буурцагнууд ба доорхи зураган дээр хуурахын өмнөх хатаасан буурцагнууд

 

Хуурч хольсны дараа буурцагнуудыг нунтаглаж, эндээс зунгааралдаж өтгөрсөн шингэн гарах бөгөөд үүнийг шоколадны ликёр гэж нэрлэнэ. Буурацагнууд нь тодорхой хэмжээний тослогийг агуулж байдаг бөгөөд, иймээс нунтагласан буурцагнууд нь шингэн хэлбэртэй болдог ажээ. Ойроцоогоор 32.2° цельсийн градуст ингэж шингэрдэг байна. Энэ шоколадны ликёр нь амтлаагүй цэвэр шоколад юм. Ийм байхад нь амтлаж үзэхийг нэг их зөвлөх зүйл биш бөгөөд, нэлээд гашуун амттай байна.

 Тослог ихтэй какоаны буурцагнуудыг нунтаглаж шоколадны ликёр гаргаж авна

За одоо та энэ шоколад ликёроороо хоёр зүйл хийж болно. Та үүнийгээ хэвэнд цутгаж хатаавал амтлаагүй цэвэр шоколад гарна. Эсвэл та энэхүү ликёроосоо усны даралтаар тосыг нь шахаж авч хуурай хатуу шоколад ба какоагийн тос гэсэн бүтээгдэхүүн гарган авч тэр хуурай шоколадаа нунтаглаж какоагийн нунтаг гаргаж авна.

 

Амтат Шоколадыг Хийхэд

Та бид одоохондоо ямарч амттан хийчихээгүй л байна. Бид модноос үрийг нь авч хуураад, нунтаглачихлаа. Харин амттай шоколад хийж эхлэхэд нэлээд их авъяас шаардагдна.

 

Амтат шоколад хийхийн тулд шоколад үйлдвэрлэгчид дараах гурван үндсэн зүйлсийг гүйцэтгэх хэрэгтэй:

  • Хольц нэмэх - Бидний өдөх тутмын хэрэгцээндээ хэрэглэдэг шоколад нь чихэр, ванилла гэх мэт бусад хольц, мөн ихэвчлэн сүү (сүүтэй шоколаданд) агуулж байдаг. Шоколад үйлдвэрлэгч бүхэн эдгээр хольцыг өөрсдийн нууц жороор хийж өөр өөрсдийн бүтээгдэхүүний өвөрмөц амтыг гаргахыг зорьдог.
  • Зуурах - Зуурагч тусгай машин ашиглаж шоколадандаа дор хаяж гурав хоногийн турш массаж хийнэ. Ингэснээрээ дотор нь агуулагдах бодисуудыг сайтар хольж чанарыг нь нэмэгдүүлдэг.
  • Халаах - Энэ нь шоколадны темпуратурыг маш анхааралтайгаар хянаж хатаах процесс юм. Аажуухан хатаан, аажуухан хөргөж ингэснээрээ какоаны тослогтой молекулуудыг дараалан хатаана. Энэ процессгүйгээр шууд хатаавал какоаны тос нь бусад бодисноосоо ялгараад гарчихдаг ажээ.
Ингээд эдгээр гурван алхам, анхлан дурдагдсан буурцагнуудыг нунтаглан хуурах алхамууд нь амтат шоколад хийх үндсэн арга юм.
Шоколадны төрөл:
Жигнэх шоколад: цэвэр шоколадны ликёр
Какоагийн нунтаг: тосыг нь шахаж авсч нунтагласан какоаны ликёр
Хагас амталсан шоколад: цэвэр шоколадны ликёрт нэмж тос хийж чихэрээр амталсан
Сүүтэй шоколад: цэвэр шоколадны ликёрт нэмж тос хийж чихэр сүү нэмнэ. Энд ликёроосоо илүү их сүү хийдэг.
Цагаан шоколад: какоаны тосон дээр чихэр ба сүү нэмнэ. Цагаан шоколаданд хуурай буурцаг агуулагдахгүй.